Шагшраа
Хамгийн найдвартай, түргэн шуурхай Эрхэм зорилго: Тээвэрлүүлэгчдэдээ ойр байж, хамгийн найдвартай, түргэн шуурхай соёлтой үйлчилгээгээр улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, байгаль орчинд ээлтэй компани байх нь бидний эрхэм зорилго мөн. Уриа: “Итгэл зүтгэл”
ШАГШРАА КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Шагшраа ХХКомпанийн жолооч нар 1993 оноос хойш Эрдэнэтийн Шатахуун тээврийн 35 дугаар автобааз, Хөвсгөлийн Шатахуун тээврийн 24 дүгээр бааз, Орхон аймгийн Нефть Хангамжийн Газар, НИК ХКомпанид ажиллаж байсан туршлагатай. Өөрсдийн хариуцаж байсан автоцистернүүдээ хувьчилж авсан 2000 оноос эхлэн хувийн холбоо үүсгэн хамтран шатахуун тээврийн ажлыг өдийг хүртэл хийж ирсэн. Хамтран албан ёсоор компани байгуулж ажиллахаар шийдэн Шагшраа ХХКомпанийг 2015 оны 3 дугаар сарын 5-нд байгуулсан.
Манай компани нь захирал, өндөр ур чадвар бүхий 8 жолооч, 1 туслах ажилтан гэсэн арван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай хамт олон аливаа бизнесийн байгууллагын нэгэн адил ашгийн төлөө ажиллахдаа тээвэрлүүлэгчийн ачааг найдвартай, заасан хугацаанд нь, тасралтгүй, соёлтой, түргэн шуурхай, хөдөлгөөний аюулгүй байдал ханган, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр тээвэрлэнэ. Мөн улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй байнгын түншлэлийн хүрээнд холбоо тогтоон ажиллахыг эрмэлзэж байна. Манай хамт олон байгаль орчинд ээлтэй, шилдэг компани болохоор зорилго нэгтэйгээр зүтгэж байна.
Friday, March 27, 2015
Харилцах утас
Цахим хуудас: shagshraa. blogspot.com
Цахим хаяг: shagshraa@gmail.com